Tuesday, September 20, 2011

Тадао Андо

Критикал Режоналисм’”(Critical Regionalism - бүс нутгийн архитектурыг олон улсын хэмжүүрээр үнэлэх чиг хандлага)-ыг дахин тодорхойлсон архитектурын төлөөлөгч, Япон архитектор Тадао Андо 1941 оны 9 сарын 13нд Осака хотноо төржээ. Андо архитектурын салбарт ажиллаж болох бүхий л түвшинг дамжин ажиллахдаа цаг үргэлж тэргүүлэгчдийн эгнээнд байсан хэдий ч, мэргэжлийн албан ёсны сургалтаар боловсрол эзэмшээгүй, бие дааж архитектурт суралцжээ.

Тэрээр, “Олон улсын модернизм”-ын шинэлэг дүр төрхийг бага зэрэг тусгасан, орон зай, хэлбэр болон япончуудын материалыг мэдрэх мэдрэмжийн зохицол дээр суурилсан бетон хийц бүхий дизайны шинэ арга барилыг анхлан гаргаж ирсэнээрээ алдартай. Түүний бүтээлүүдийн онцлог нь байгалийн гэрэлтүүлгийг оновчтой хэрэглэдэг ба тухайн байршил, байгалийн тогтцод тулгуурласан төлөвлөлтийг бүтээдэгт оршдог.

1969 оноос “Тадао Андо Архитектроууд ба Хамтрагчид” фирмийг байгуулан ажиллаж эхлэсэн. 1995 онд архитектурын шинжлэх ухааны хүрээнд Нобелийн шагналтай энэ дүйцхүйц шагнал болох Pritzker Architecture Prize одон, 2005 онд Олон Улсын Архитекторуудын Эвлэлийн Алтан медаль тус тус хүртжээ.

Бүтээлүүдээс:


Азума Сууц
Осака, Япон
1976 он

Тийм ч том хэмжээтэй бус баригдмал орон зайд хоёр давхар, цутгамал бетон хийц бүхий энэхүү сууцы барилгын төлөвлөснөөс хойш Тадао Андо өөрийн хэв загварын онцлог дүр төрхийг Японы төдийгүй дэлхийн архитектурт тодорхойлж эхлэсэн. Хоёр ширхэг нарийхан хайрцаг хэлбэрийн бетон блокын дунд энэхүү сууцны үндсэн мөн чанар болох “задгай талбай”(courtyard)-г төлөвлөсөн. Энэ нь өрөөнүүдийг байгалийн гэрлээр хангаад зогсохгүй агаар салхи, бороо гэх мэтчилэн байгалийн уур амьсгалыг мэдэрч байхад зориулагдсан. Мөн нэг өрөөнөөс нөгөө өрөө рүү орох хооронд “задгай талбай”-аар дамжиснаар өмнө байсан орчингоос бүрэн ангижирч шинэ мэдрэмж авах боломжтой.

Газрын хэмжээ: 57 м2
Барилгын талбай: 34 м2
Сууцны нийт талбай: 65 м2
Зураг төслийн үе шат: 1/1975-8/1975
Барилга гүйцэтгэлийн үе шат: 10/1975-2/1976





Форт Вортын орчин үеийн урлагийн музей
Форт Ворт, Тексас
2002 он

Барилга нь Форт Ворт хотын соёл урлагийн барилга байгууламж зонхилсон дүүрэгт, архитектор Люсь И.Канны “Кимбелл” урлагийн музей, архитектор Флип Жонсоны “Эмон Картер” музейнүүдтэй зэргэлдээ байрладаг. Тус музейн барилга нь цөөрмийн дэргэд байрлах бие даасан таван павилоноос бүрдэнэ.

Одоо тус музейд дэлхийн 2-р дайнаас хойш хугацаанд хамаарах АНУ-ын түүхийн холбогдолтой 2,600 гаруй бүтээл, үзмэр хадгалагддаг ажээ.

Нийтлэсэн: С.Амгалан

Зорилт

Total Pageviews

Блогийн тухай

  © ARCHIVE 2009 - 2012 он | Зохиогчийн эрх

эхлэл хэсэгт БУЦАХ